Sunday, May 8, 2011

’’Сондор Хилэн’’ англи хэлний төвийн захирал, англи хэлний багш, докторант С.Төмөрбат: АНГЛИ ХЭЛИЙГ СУРАХ АРГА БАРИЛАА ЗӨВ ОЛЖ ЧАДДАГГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ЦАГ ХУГАЦААГ МАШ ИХЭЭР АЛДДАГ...




Монголчуудын хамгийн агуу ололтод тооцогдох ардчиллын буянаар жилд 600 мянган хүн гадаадад зорчдог болсон. Тиймдээ ч ерээд онтой зэрэгцэн манайд хэдэн зуугаараа үүдээ нээсэн газар бол хэлний төвүүд. Тэр дундаа нялх балчраас настан буурлууд хүртэл ертөнцийн хаан хэл болсон англи хэлийг сурах гэж хот хөдөөгүй нээгдсэн хэлний төвүүдэд чамгүй их хөрөнгө оруулалт болон цаг завыг зориулсан байдаг. Тийм ч учраас англи хэлийг богино хугацаанд оновчтой арга барилаар зааж, хүний нутагт хэлээр явгаруулчихгүй байлгах хамгийн сайн сургалтын төвийг эрж сурч өгөөч гэсэн уншигчдынхаа удаа дараагийн хүсэлтээр олонд Төмөрөө багш хэмээн алдаршсан “Сондор хилэн” төвийн захиралтай уулзлаа. Дээхнэ үед сайн багшийг эрж сурсаар хадаг ембүү барин золгож багш шавийн барилдлагатай болдог сайхан уламжлал байсан. Тэгвэл орчин цагт ертөнцийн хаан хэлийг Төмөрөө багшаар л заалгана гэсэн хүмүүс хот хөдөө, хилийн чанадаас ч зорин ирсээр түүнд хүсэл мөдөөдөл, итгэл найдвараа даатгадаг нь бахархалтай юм. Төмөрөө багш  зөвхөн сургалтын  төвдөө хичээл заагаад  зогсохгүй телевиз,  радиогоор англи  хэлний хичээлийн тусгай нэвтрүүлэг бэлтгэн явуулж буй нь үзэгчдийн таашаалд хүрсэн, үзэх  дуртай, сонсох дуртай нэвтрүүлгийн тоог  нэгээр  нэмээд Дөрвөн жилийн  англи  хэлний  хөтөлбөрийг ганцхан сарын  дотор шавь нартаа  зааж, хэл сурахын сайхныг сэтгэл зүрхэнд нь шингээж өгдөг түүний үг  бүр үнэтэй байлаа.байна.  Монголын мянга мянган  үзэгчдийн багш болж, 8 наснаас 80 настай буурлууд хүртэл энэхүү цуврал хичээлийн цагийг тэсэн  ядан  хүлээдэг болсон ажээ.
-Англи хэлний дөрвөн жилийн хөтөлбөрийг, нэг сарын хугацаанд  эрчимтэйгээр сургадаг, энэ чиглэлээр мэргэшсэн, Монголдоо л хамгийн сайн багш гэж сонсоод тантай  уулзахаар зорьлоо. Анх хэзээнээс англи хэл зааж  эхэлсэн талаар хоёулаа яриагаа эхлэе?
-1995 онд би Монгол-Англи хэлний багш мэргэжил эзэмшсэнээс хойш тасралтгүй 15 дах жилдээ англи хэл зааж байна. Их дээд сургууль, хэлний төвүүдэд 10 жил ажиллаж судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр англи хэлийг богино хугацаанд системтэй, үр дүнтэй сурч болох юм байна гэсэн санаа төрж, “Сондор хилэн”  хэлний төвөө  анх үүсгэн байгуулж байлаа. Өөрийн хэлний төвөө нээж, Монгол  хүнд хүн төрөлхтний агуу хэлийг оновчтой, үр дүнтэй сургах тусгай хөтөлбөр гарган, “Төмөрөө багшийн аргачилал” гэгддэг тэрхүү арга барилыг боловсруулсан. 
Энэ сургалтаа явуулснаас хойшхи таван жилийн хугацаанд 100  гаруй төгсөлт хийгээд байна.
-Танай англи хэлний эрчимжүүлсэн сургалтад, ямар хугацаанд суралцаж, хэр зэрэг мэдлэг  эзэмших вэ?
-Манай төвийн сургалтын бүх чиглэлүүд нэг сарын хугацаатай хичээллэдэг. Энэ нь богино хугацаанд англи хэлийг эрчимтэй, чанартай, системтэй үр дүнтэй сурахад хангалттай хугацаа. Суралцагч мэдлэгтэй байх нь харьцангуй ойлголт. Мэдээж англи хэлийг тодорхой мэдэх хэрэгтэй ч түүнийг амьдралд хэрэглэх чадвартай байх нь чухал. Гадаад хэл сурах нь тухайн хэлээрээ хүнтэй санаа бодлоо чөлөөтэй ойлголцдог, мөн мэдээллийн хэрэгслээр /интернет, телевизор, сонин/ өөрийнхөө хүссэн зүйлээ төвөггүйхэн авчихдаг болно л гэсэн үг. Үүнд мэдлэг чадварын гол утга оршдог юм шүү дээ. Бид мэдлэг дээр тулгуурлаж чадварыг түлхүү эзэмшүүлдгээрээ бусдаас онцлогтой. Манай бүтэн өдрийн ангид суралцсан оюутнууд маань  өглөө 09 цагаас орой 16.30 хүртэл өдөрт арван цагаар  /сардаа 200 цаг/ зөвхөн англи хэл сурна Зуны сургалтууд насанд хүрэгчдийн болон хүүхдийнн (бүтэн өдрийн анги) гэсэн хоёр анги хичээллэнэ. Мөн зуслангийн вакумжилсан сургалтандаа хүүхэд багачуудаа урьж байгаадаа баяртай байна. Зорьсон зорилгодоо үнэнч, хэл сурах  чин хүсэлтэй, бас тэвчээртэй хүмүүс манайд сурснаар их сургуульд дөрвөн жил сурсантай тэнцэхүйц цогц хөтөлбөрийг, харин ерөнхий боловсролын сурагчид  дөрвөн жилийн хөтөлбөрийг ганцхан сарын дотор эзэмшиж гарах боломжтой. Би оюутнууддаа та нар ганцхан сар бүх зүйлийг хойш тавиад англи хэл сурахад анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгвэл гадаад явалгүйгээр, хямд зардлаар  Монголдоо богино хугацаанд чанартай мэдлэг олж авна гэж хэлдэг.
-Дөрвөн жилийн англи хэлний хөтөлбөрийг нэг  сард олгоно  гэдэг  итгэмээргүй санагдаж байна. Анх яаж ийм санаа төрсөн талаараа ярьвал?
-Үнэхээр дөрвөн  жилийн хөтөлбөрийг  нэг сард  үзнэ гэхээр  хүмүүс эхлээд маш их эргэлздэг л дээ. Англи хэл заасан 15 жилийн хугацаанд би цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, их сургууль, хэлний төв  гээд боловсролын бүхий л салбарт англи хэл заасан. Тэр ч утгаараа ерөнхий боловсролын сургууль,  их сургуульд англи хэл заахад ямар онцлогтой байдаг талаар би сайн  мэднэ. Тухайлбал ерөнхий боловсролын сурагчид, оюутнууд  англи хэл амьдралд нь  ямар  хэрэгтэйг ухамсарлаагүй байдгаас бусад  зүйлд  сатаардаг тал бий. Дээр нь олон төрлийн хичээл ордог болохоор англи хэлийг төгс сурахад  анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Эдгээр  шалтгаануудаас болж  англи хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа хүмүүсийн хэрэгцээнд суурилсан, англи хэлийг цогцоор нь сургах  хөтөлбөр боловсруулж, эрчимжүүлсэн сургалтын төвөө байгуулсан.
Манай  сургалтын төв дүрмийг яриатай холбож, хэрэглээ талд нь голлож заадаг. Бид өдөр бүр  унших, бичих, ярих, сонсох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ярианы дадлага  байнга  хийдэг  учраас англи хэлийг сайн сурах боломж бүрддэг.
Дээр нь би Монгол-Англи хэлний  багш мэргэжилтэй учраас Англи хэлийг монгол хэлтэй харьцуулан заахад суралцагсдад илүү дөхөм байдаг.
Манайд сарын дараа Англи, АНУ явах гэсэн юм, англи хэл сурахгүй бол 2000-3000  долларын ажлаасаа  халагдах гээд байна, гэсэн хэрэгцээ шаардлага өндөртэй хүмүүс ирдэг учраас, манай сургалт зорилгоо ухамсарласан хүмүүсийн  цугларалт  болж чаддаг.
 -Багшийн алдар  шавиасаа гэж нэг сайхан үг байдаг. Таны шавь нараас  зорьсон зорилгодоо хүрсэн оюутнууд  олон байдаг уу?
-Байлгүй  яахав. Дэлхийн өнцөг булан  бүрт л миний шавь нар бий. Нэг жишээ хэлэхэд: Бадрал гэдэг шавь маань АНУ-ын дунд сургуульд ороод, Америк  багш нарынхаа хичээлийг  ямарч орчуулгагүйгээр шууд ойлгож байна. “Баярлалаа гэж хэлээрэй” гэж ээж ааваараа хэлүүлж байсан. Мөн манайхыг төгссөн Отгонбаяр гэж оюутан АНУ-д очоод шууд англи хэлний 4 дүгээр түвшиний ангид орчихлоо багшаа  баярлалаа гээд над руу  ярьж  байсан. Энэ мэтчилэн шавь  нар маань орно гэсэн сургуульдаа, зорьж байсан ажилдаа орчихлоо, “Багшаа энэ  бол  таны  ач  гавьяа  юм шүү”, “Танд баярлалаа”, гэх  зэргээр байнга холбоотой байж, баярласан сэтгэлээ илэрхийлж  байдаг.  
-Тэгвэл олны танил хүмүүсээс  таны шавь болж байсан хүн  бий юу?
-УГЖ дуучин Т.Ариунаа, УГЖ Н.Батцэцэг, кино найруулагч О.Машбат, зураач Насанцэнгэл, Саранцацралт, гавъяат уурхайчин Тогтох зэрэг олны танил хүмүүс надаар  англи хэл заалгаж байсан.
-Телевиз, радиогоор та бас хичээл  заадаг юм байна лээ?
-Тиймээ. “Эх  орон”  телевиз  анх  эфирээ цацаж  эхэлсэн  үеэс л “Төмөрөө багшийн англи хэлний цаг” цуврал  нэвтрүүлгээ явуулж эхэлсэн. Мөн МҮОНРТ-ийн гуравдугаар суваг  FM 100,9-өөр  12 сараас, 6 сар  хүртэл  хагас  жилийн  турш англи хэлний дүрмийн хичээлийг шууд заасан. Англи хэлийг  зайнаас идэвхтэй  суралцаж  байгаа мянга мянган  шавь надад  бий.
-Танай  сургалтын  төвийг сонирхож байгаа хүмүүст хандаж юу зөвлөх вэ?
-Манайд  сурах хүсэлтэй  хүмүүст анхааруулж хэлэхэд: Англи хэл сурахын тулд, нэг сарын турш албан хийгээд амины ажлаасаа өөрийгөө 100 хувь чөлөөлөх хэрэгтэй. Ингэж л чадвал дээр хэлсэнчлэн 3-4 жилийн хөтөлбөрийг сарын дотор эзэмших бүрэн боломжтой. 
-Суралцагсдын хэлний төвшин ямар байх ёстой вэ?  
-Ямарч  байж болно. Нэг жил  англи  хэл сурсан хүн арван жил  англи  хэл сурсан  хүнтэй  яг адилхан төвшинтэй ирэх нь ч бий. Анх сургалтад ирж байгаа хүмүүсээс  30  монгол өгүүлбэрийг англи руу орчуулах  шалгалт  авдаг юм.  Дүрэм, ярианы  мэдлэг хэр зэрэг байгаа  нь эндээс харагддаг. 30 англи  өгүүлбэрийг  монголоор орчуулуулахад 99  хувь  нь 0  оноо  авдаг. Арван жилд англи хэл үзээд,  их сургуульд дөрвөн жил судлаад,  хэлний  төвд бас заалгаад гэсэн хүмүүс манайд их ирдэг. Эндээс үзэхэд англи хэлийг эмх цэгцтэй, дэс дараалалтай, ойлгомжтой, үр дүнтэй заах ур чадвартай багш нар боловсролын салбарт хэрэгтэй нь харагдаж байна.
-Суралцах явцад англи хэлийг хэрхэн сурч байгааг яаж шалгаж дүгнэдэг вэ?
-Бид урд өдөр нь  заасан хичээлээ маргааш нь 10-20 минутад багтаан өдөр  бүр шалгаж дүгнэдэг. Суралцагчдыг анх орж ирэхэд нь  англи хэлний түвшинг тогтоогоод сургалтын дунд  үе, төгсөх  үед нь шалгалт авч тэдэнд үр  дүнг нь мэдрүүлээд явахаар монгол  хүн  англи хэлийг богино хугацаанд зөв  сурах  чадвартай нь нотлогддог. Сургалтын явцад унших, бичих, ярих, сонсох дөрвөн чадвар нь хэр  зэрэг дээшилж байгааг  өдөр бүр  дүгнэж, долоо хоног  болгон сурсан зүйлээр нь шалгалт авч байр эзлүүлдэг. Сарын дараа анх ямар  түвшинд байсныг нь  бодитойгоор харуулж, төгсөх үедээ ямар түвшинд хүрснийг нь мөн бодитойгоор мэдрүүлдэгээрээ бид бахархдаг. Оюутнууд маань ч үүнд сэтгэл хангалуун байдаг юм.
-Энд байгаа төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг уншиж байхад ихэнх нь сэтгэл хангалуун  төгсдөг бололтой?
-Тэгэлгүй яахав. Та яаж ганцхан сарын дотор дөрвөн жилийн цогц программыг эзэмшүүлэх юм бэ? Би англи хэлийг тав, арван жил үзээд ч олигтой үр дүнд хүрээгүй гэдэг. Энэ үнэн л дээ. Хамгийн гол нь англи хэл сурах арга барил, заах арга хоёрт байгаа юм. Бүх оюутнуудадаа, би төгссөн оюутнуудынхаа сэтгэгдэл болон захиас зөвлөмжүүдийг уншуулдаг. Хүсвэл  та ч гэсэн энэ сургалтад хамрагдсанаар дараагийн оюутнуудад буюу англи хэл сурах зөвлөмж бичиж үлдээгээд явна гэдэгтээ итгэлтэй байж болно гэж хэлдэг. Ингээд суралцсан оюутнуудынхаа эргэлзээг нь арилгаж, англи хэлийг цаашид суралцах мэдлэг чадварыг бүрэн эзэмшүүлээд ирэхээр, сурах хүсэл эрмэлзэл нь оргилж найз нөхөд ойр тойрныхондоо манай төвийн талаар үнэн бодит мэдээлэл өгдөг. Тэгэхээр дараагийн оюутнууд маань манайд суралцахаар ирэхдээ сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдээд ирдэг. Оюутнуудын 80-90 хувь нь урд нь сурч байгаад төгссөн хүмүүсийн аман зараар ирж суралцдаг гэж хэлж  болно.
’’Сондор хилэн’’ төвийн Зуны сургалтууд 06 сарын 02,  06 сарын 29, 07 сарын 28-ны өдрүүдэд эхлэх тул та хичээл эхлэхээс өмнө    УТСААР БОЛОН БИЕЧЛЭН ИРЖ БҮРТГҮҮЛЭХ шаардлагатай гэдгийг санаарай.
Ø  Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИ  (Энэ ангид их сургуулийн дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард эзэмшүүлэх бөгөөд англи хэлийг богино хугацаанд төгс эзэмших гэсэн шавь нарын маань хүсэл эрмэлзэл дээр тулгуурладаг учраас сонирхолтой, өндөр үр дүнтэй, давтагдашгүй байж чаддаг             Цаг 09-16.30 )
Ø  Хүүхдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИ  (Энэ ангид ЕБС-ийн сургуулийн 3-4 жилийн хөтөлбөрийг нэг сард эзэмшүүлэх бөгөөд англи хэл сурахаас гадна олон сайхан чадваруудыг таны хүүхэд сурах болно. Цаг 09-16.30)
Ø  Вакумжилсан сургалт буюу ЗУСЛАНГИЙН АНГИ   (Зуслангийн ногоон бүсэд цагаан идээгээр үйлчлүүлж, тав тухтай вакуумжилсан орчинд англи хэлийг амархан сурч, чөлөөтэй ярих чадвар эзэмшинэ.)
Ø  Завгүй хүмүүст зориулсан ОРОЙН ЦАГИЙН АНГИ (Энэ ангид та анхан, завсар, дунд гүнзгий гэсэн шатлалуудаар суралцахын зэрэгцээ дан яриа, дан дүрэм, дүрэм яриа хосолсон ангиудад өөрийн хүсэл сонирхлын дагуу хамрагдах боломжтой. Цаг 16.30-18.30, 18.30-20.30)
Ø  Сонсгож яриулж сургадаг ГАДААД БАГШТАЙ ЯРИАНЫ АНГИ (Сонссоноо сайн ойлгодог, мөн англиар чөлөөтэй ярьж сурахыг хүссэн хүмүүст зориулж монгол хүмүүст 7 жил англи хэл заасан мэргэжлийн гадаад багштай дан ярианы анги хичээллүүлдэг бөгөөд танд хэрэгтэй үг хэллэгүүд, хар яриаг энэ ангид зааж дадлагажуулна.            Цаг 18.30-20.30)

Хаяг: Эх нялхсын урд ЭНИГМА ТӨВ /МҮДС-ийн байр/-ийн 2 давхарт 208 тоот
Утас:   9911-2414,   9111-2414,   9864-2414,   304752, 302660.

2011 оны зуны сургалтууд 06 сарын 02, 06 сарын 30, 07 сарын 28-нд эхэлнэ.


Насанд хүрэгчдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИ  (Энэ ангид их сургуулийн дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард эзэмшүүлэх бөгөөд англи хэлийг богино хугацаанд төгс эзэмших гэсэн шавь нарын маань хүсэл эрмэлзэл дээр тулгуурладаг учраас сонирхолтой, өндөр үр дүнтэй, давтагдашгүй байж чаддаг          Цаг 09-16.30 )

Хүүхдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИ  (Энэ ангид ЕБС-ийн сургуулийн 3-4 жилийн хөтөлбөрийг нэг сард эзэмшүүлэх бөгөөд англи хэл сурахаас гадна олон сайхан зүйлд суралцах болно.
Цаг 09-16.30)

Вакумжилсан сургалт буюу ЗУСЛАНГИЙН АНГИ   (Зуслангийн ногоон бүсэд цагаан идээгээр үйлчлүүлж, тав тухтай вакуумжилсан орчинд англи хэлийг амархан сурч, чөлөөтэй ярих чадвар эзэмшинэ.)

Завгүй хүмүүст зориулсан ОРОЙН ЦАГИЙН АНГИ (Энэ ангид та анхан, завсар, дунд гүнзгий гэсэн шатлалуудаар суралцахын зэрэгцээ дан яриа, дан дүрэм, дүрэм яриа хосолсон ангиудад өөрийн хүсэл сонирхлын дагуу хамрагдах боломжтой. Цаг 16.30-18.30, 18.30-20.30)

Сонсгож яриулж сургадаг ГАДААД БАГШТАЙ ЯРИАНЫ АНГИ (Сонссоноо сайн ойлгодог, мөн англиар чөлөөтэй ярьж сурахыг хүссэн хүмүүст зориулж монгол хүмүүст 7 жил англи хэл заасан мэргэжлийн гадаад багштай дан ярианы анги хичээллүүлдэг бөгөөд танд хэрэгтэй үг хэллэгүүд, хар яриаг энэ ангид зааж дадлагажуулна.  Цаг 18.30-20.30)

Хаяг: Эх нялхсын урд ЭНИГМА ТӨВ /МҮДС-ийн байр/-ийн 2 давхарт 208 тоот
Утас:   9911-2414,   9111-2414,   9864-2414,   304752